Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Монголын
геологийн холбооноос “Хамтдаа зүтгэе” уриан дор тавдугаар чуулганаа
өнөөдөр зохион байгууллаа. Чуулганд 250 орчим салбарын мэргэжилтэн,
удирдах ажилтнууд оролцсон бөгөөд геологийн салбарт тулгарсан асуудал,
шийдэх арга замын талаар ярилцсан юм.

Геологийн салбарт
ажиллагсадын 43 хувь нь 6-20 жил, 32 хувь нь 0-5 жил, 25 хувь нь 20 жил
ажилласан туршлагатай байдаг талаарх судалгаа гарчээ. Мэргэжлийн ур
чадварын хувьд хамгийн их нь буюу 66 хувь нь геологич мэргэжлийн хүмүүс
байдаг нь салбарын боловсон хүчин боломжийн байгааг харуулсан ажээ.
Ийнхүү боловсон хүчин боломжийн ч ажил явуулахад геологийн салбарт улс
төрийн нөлөөлөл хамгийн их байгаа нь хүндрэлтэй талаар салбарынхан
хэлсэн. Мөн геологийн хайгуулын ажил хийхэд орон нутгийн иргэдийн
тэмцэлтэй тулгарсаар байгаа тул иргэдэд зөв мэдээлэл хүргэх, сургалт,
сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй ажээ. Түүнчлэн салбарыг
бие даасан, улсын хөгжилд улам бүр бодитой үр нөлөө үзүүлэхийн тулд үй
олон геологичдыг нэгтгэсэн холбооны бүтэц, дүрмийг шинэчлэх шаардлагатай
болжээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж