100 буудалт даамын өсвөрийн улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын өсвөрийн улсын аваргууд тодорлоо

100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 3-ны хооронд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр болж өнгөрлөө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд орон нутаг болон Улаанбаатар хотоос нийтдээ 620 орчим тамирчид өрсөлдлөө. Тэмцээний эхний байранд шалгарсан тамирчид Ази тивийн болон ДАШТ-нд оролцох эрхийг авсан байна. Тэмцээний бага нас буюу 5-7 насны охид, хөвгүүдийн ангилалд Увс аймгийн тамирчид, 14-16 насны охидын ангилалд БЗД-ийн тамирчид медалийн тавцанд зогсжээ. Хөвгүүдийн 5-7 насны ангилалд ихрүүд болох Н.Хосбаяр (21 оноо), Н.Золбаяр (17 оноо) нар алт, мөнгөн медаль хүртсэн ховор амжилтыг үзүүлжээ. Багийн дүнгээр Баянзүрх дүүрэг тэргүүлсэн бол Дорноговь, Увс аймгийн баг тамирчид удаалсан байна.

Ингээд тэмцээний медальт байранд шалгарсан тамирчдын танилцуулья.

5-7 нас:

Хөвгүүд: (68 тамирчин)

Алтан медаль: Н.Хосбаяр (Увс аймаг)21 оноо
Мөнгөн медаль: Н.Золбаяр (Увс) 17 оноо
Хүрэл медаль: Г.Аминтулга (Увс) ) 17 оноо

Охид (48 тамирчин)
Алтан медаль: Г.Туул (Увс аймаг) 21 оноо
Мөнгөн медаль:  Л.Надмид (Дорноговь)
Хүрэл медаль: Ц.Отгонцэцэг (Увс)



8-10 нас:

Хөвгүүд /101 тамирчин/

Алтан медаль: Б.Энхрийлэн /БЗД/
Мөнгөн медаль: Э.Өлзийтөгөлдөр /Дорноговь/
Хүрэл медаль: Б.Сүхбат /Орхон/

Охид: /90 тамирчин/
Алтан медаль: Б.Өнөржаргал /Завхан/
Мөнгөн медаль: Ж.Ууганжаргал /Завхан/
Хүрэл медаль: Б.Мишээл /БЗД/

11-13 нас

Хөвгүүд:
/92 тамирчин/
Алтан медаль: Ц.Чинзориг /Дорноговь/
Мөнгөн медаль: М.Нямбилэг /Хөвсгөл/
Хүрэл медаль: Б.Отгонбаяр /БЗД/

Охид /64 тамирчин/
Алтан медаль: С.Энхтүвшин /Дорноговь/
Мөнгөн медаль: Б.Ууганзаяа /БЗД/
Хүрэл медаль: С.Сарантуяа /Дорноговь/

14-16 нас

Хөвгүүд: /64 тамирчин/

Алтан медаль: М.Шийрэвжамц /УБ, СБД/
Мөнгөн медаль: Н.Бат-Ирээдүй /Дархан/
Хүрэл медаль: С.Чойжилсүрэн /Завхан/

Охид: /48 тамирчин/

Алтан медаль: Ж.Хэрлэнмөрөн /БЗД/
Мөнгөн медальд: Б.Номин-Эрдэнэ /БЗД/
Хүрэл медаль: Б.Сугаррагчаа /БЗД/

БАГИЙН ДҮН
: (30 байгууллага)
1-р байр: Баянзүрх дүүрэг -33 оноо
2-р байр: Дорноговь аймаг -51 оноо
3-р байр: Увс аймаг – 69 оноо
4-р байр: Завхан аймаг -109 оноо
5-р байр: Хөвсгөл аймаг -111 оноо
6-р байр: Дархан-Уул аймаг -130 оноо
7-р байр: УБ хот, Баянгол дүүрэг -134 оноо
8-р байр: УБ хот, Сонгинохайрхан дүүрэг -138 оноо
9-р байр: Сэлэнгэ аймаг – 140 оноо
10-р байр: Орхон аймаг -154 оноогоор тус тус эзэлсэн байна.



Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж