
АНУ-ын түүхэн дэх томоохон зальтан насаараа хоригдохоор явахын өмнө найз нарынхаа тусламжтайгаар есөн тэрбум ам.долларыг нуусан гэж The New York Post сонинд бичжээ.
Мейдоффтай нэгэн шоронд хоригдож байгаа хүн уг мэдээллийг нууцаар дамжуулсан байлаа. Түүний хэлснээр зальтны мөнгийг хадгалж байгаа гурван хүнийг Мейдорффын санхүүгийн захирал Фрэнк Ди Паскали мэднэ гэдгийг Мейдорфф өөрөө хэлж байсан гэнэ.
Тодорхой хүмүүсийг Мейдоффын хөршүүд нэрлээгүй ч Madoff Securities сангийн тэргүүний найз нарын талаар яриа байж болохыг үгүйсгэхгүй.
Мейдофф компанийн санхүүгийн захирал 52 настай Фрэнк Ди Паскали 10 зүйл ангиар ял сонсоод шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Тэр ялаа буулгахын тулд өөрийн мэдээллийг ашиглаж магадгүй юм.
Бернард Мейдофф залилангийн хэргээр 2009 оны зургадугаар сард 150 жилийн хоригдох ялаар шийтгэгдсэн юм. Шүүх дээр Madoff Securities санг үндэслэгч, Nasdaq биржийн тэргүүн асан өөрийн бурууг бүрэн хүлээсэн байна. Түүний байгуулсан санхүүгийн пирамидаас хөрөнгө оруулагч нар нь 50 тэрбумын хохирол амссан гэж үздэг. Гэвч шүүх тэр хэмжээг 13 тэрбум ам.доллар болтол буулгасан байлаа.