“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд нэг зоос ч өгөхгүй гээд Э.Бат-Үүл баатарыг уурлуулж, ухамсарын шанаа авах дөхсөн Н.Батбаяр сайд ухаан суутлаа өдий дэг ээ. Бонд гэх их сангийн мөнгөнийг зарцуулах эрхийг олгочихсон биш мань сайд өөрийгөө бараг л Чингис хаан болсон мэтээр төсөөлдөг болж.
Эрт дээр үед долоон бор огтноН.Батбаяр ах дүү долоон бор оготно амьдран суудаг байжээ гэсэн нэг үлгэр байдаг даа. Долоон бор оготныүлгэрт гардаг шиг ах дүү 16-гийнхаа элбэж, хөөцөлдөж олсон “атга шар тос”-ыг ганцаараа долоосоор байгаад идчихгүй бол Н.Батбаяр сайдын хувьд их юм болоод байна аа гэж.
Атга шар тосыг нь амталсаар байгаа дуусгачихсан хөгжлийн сайдын хөөрөн паянг ирэх сонгуулийн гол үлгэр болж магадгүй байна шүү, Ардчилсан намынхан. Үлгэр болгон амар сайхандаа жаргадаггүй.
Дээд тэнгэртэй харилцаж эхэлснээсээ хойш сэтгэгцийн жаахан эмгэг, хуучтай болчихоод байгаа ангийн дүүгээ ах дүү 16 нь “зодоод алчихдаггүй” юмаа гэхэд энд тэнд гал тахиулахыг нь болиулах хэрэгтэй байна. Гал тахисаар байгаад эдийн засагт гал алдчихаад байхад “Сайхан юм бод” гэж зарлигдаж байгаа сайдын солиорлыг яах вэ. Галзуу хүнд “галзуурчихаж” гэж хэлж болдоггүй гэдэг. Солиотой хүнд солиорчихжээ гэвэл яах бол.