Монголын авиакомпани Гималайн бүтээн байгуулалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Монголын авиакомпани Гималайн бүтээн байгуулалтад оролцоно

Энэ оны эхэнд Энэтхэг Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Survey India”-гаас зарласан Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад зориулсан агаарын зураглалын ажлын дөрвөн шаттай тендерийг зарласан байна. Уг тендерт Австрали, Канад, Франц, Индонез, Испани, Монгол гэх мэт олон орны авиа компаниуд өрсөлджээ. Энэхүү тендерт Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай "Томас Эйр" ХХК ялалт байгуулж, Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад оролцох эрхтэй болсон байна. Энэтхэгийн Засгийн газраас Гималайн нурууны урд хэсгээр хот байгуулалт, төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхээр  зураг төслийн ажил хийгдэж эхлээд байгаа ажээ.  

Экспортыг дэмжиж буй энэ Засгийн газрын үед үндэсний авиакомпани хөгжилтэй улс орнуудын аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөн ялалт байгуулж, өндөр технологи үйлчилгээний салбарт олон улсад өрсөлдөх чадвартай гэдэгээ нотолж харуулав. Ийнхүү Монголын үндэсний аж ахуйн нэгж дэлхийн өндөр хөгжилтэй орны бүтээн байгуулалтад гэрээ байгуулан гүйцэтгэхээр боллоо. Энэхүү үйл явдал манай Зам тээврийн яам, Иргэний нисэхийн салбараас хийж буй 2 дахь экспорт болж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Өмнө МИАТ ХК Бангладеш Улсад “Боенг” агаарын хөлгөө түрээсэлж байсан билээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж