Унжуу хамартай хотонгууд

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Унжуу хамартай хотонгууд

2014.03. 30. Герман. Эссений амралтын паркт сууж буй хотон шувуунууд нь сэлүүрэн хөлт
төрлийн хамгийн том төлөөлөгчид юм. Эдний заримын нь хушуу хагас метр хирийн
урт бөгөөд далавчны тэнийлгэлт нь гурван метрээс илүүтэй. 7-14 хүртэл кг жинтэй
ч хотон шувуунууд нь гурван км-ийн өндөр хүртэл хөөрч s-маягаар хүзүүгээ
нугалаад хөнгөн нисдэг аж. Сийрэг гэмээр өд сөд, арьсан доорхи агаартай
хөөсөнцрийн давхрага нь жингийг нь “багасгаж” тусална. 



Хөнгөн ястай  учир эдгээр шувууд усанд шумбадаггүй.  Гэхдээ тэднээс шумбаж чаддаг нь Америкийн
хүрэн хотон юм. Тэд далавчаа хумин өндрөөс ус руу унан хэдэн метрийн гүнд
жингээрээ шумбадаг гэнэ.  Үлдсэн
хотонгууд нь хушуугаараа усны дээрээс загас барихдаа зөвхөн толгойгоо усанд
оруулдаг.

Насанд хүрсэн хотон өдөрт 1-2
кг загас иддэг. Загасаа барингуут  шууд л
залгидаг. Хушууны уутандаа загасаа хадгалдаггүй. 9-13 литр усны багтаамжтай
арьсан уутандаа тэд дэгдээхэйнүүддээ л загас авчирдаг. Мөн түүнийгээ мод шавар
зөөн үүрээ барихад хэрэглэнэ.
Фото: Ina
Fassbender / Reuters / Vostock photo

Бэлтгэсэн
Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж