Мөн Лениний музейг бэлэглэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан ч Соёл, спорт, аялал жуулчлалын яам хүчээр авахаар оролдож байгаа гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Лениний музейг эргүүлэн өгөхөөр МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулгаар ахлуулсан комисс байгуулахаар болжээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН Лениний музейг анхнаасаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан ч АН-ын зүгээс хүч түрэн авахыг санаархсан. Гэхдээ нарийн бичгийн дарга Т.Гантулгаар ахлуулсан комисс байгуулаад ажиллахаар болсон” гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу давхар дээл тайлах төслийг хэлэлцэх хугацааг наашлуулах, энэ хаврын чуулганаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлахыг шаардаж ирэх пүрэв гаригт Чингисийн талбайд жагсахаар болсон талаар МАН-ын генсек онцоллоо.