Хятад чихэрнээс хор илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Хятад чихэрнээс хор илэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори Хятадын зарим чихрийг улсын хилээр оруулж ирэхгүй байхыг Хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт анхааруулжээ. Тодруулбал, тус лаборатори БНХАУ-аас орж ирсэн тэсэрдэг чихэр, бөгжтэй чихрийг шинжилж үзэхэд нянгийн бохирдолтой гарсан бөгөөд ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэх эрсдэлтэйг тогтоосон талаар албаныхан мэдээллээ. Тиймээс нэр дурдсан чихрийг хилээр оруулж ирэхгүй байхыг Хилийн боомтын албаныханд сануулж, сэрэмжлүүлэг хуудас явуулсан байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж