
Мари Кивиниеми. Фото ©AFP
Финляндийн парламент мягмар гаригийн хуралдаанаараа шинэ ерөнхий сайдаар өмнө нь Засаг захиргааны яамыг толгойлж байсан Мари Кивиниемийг (Mari Kiviniemi) сонголоо.
Одоо 41 настай Мари Кивиниеми төвийн чиглэлийн намын удирдлагад 2003 оноос хойш гарч ирсэн ба 2010 онд түүний дарга болж чаджээ. Өмнөх ерөнхий сайд барууны төвийн эвслийн лидер Матти Ванханен (Matti Vanhanen) намын даргаасаа нэгдүгээр сард огцорч, ерөнхий сайдын албаа зургадугаар сард өглөө.
Ванханен огцорсноо энэ намар хөлөндөө мэс засал хийлгэнэ гэдгээр тайлбарласан боловч хэвлэлийнхэн түүнийг авлигатай холбоотой албаа өгсөн гэж байгаа юм. Сэтгүүлчид Кивиниемийн нэр хүндийг магтаж байгаа харин намын зарим хүмүүс нь хүний татах удидас багатай гэж шүүмжилдэг гэнэ. Үүний зэрэгцээ энэ эмэгтэйн дүр төвийн чиглэлийн эвслийн хөдөө орон нутгийн сонгогчдод тааллагддаг аж.
AFP шинэ ерөнхий сайдаас саяхан Финийн нэгэн сонинд өгсөн ярилцлагаас иш татсан байна. Хатагтай Кивиниемигаас та Засгийн газрыг толгойлоод юу хийх вэ гэсэн асуултад тэрээр хариулахдаа Оросын ерөнхий сайд Владимир Путиныг хандгайн ан хийлгэхээр урина гэсэн байлаа.