Хүчирхэг эрчүүд “Гранд”-д уригдав

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Хүчирхэг эрчүүд “Гранд”-д уригдав

Хаврын энэ өдрүүдэд их хотын дуулиан “Grand People-2013” ёслолын ажиллагаа байлаа. Фото мэдээллийн “Гранд” сэтгүүлээс уламжлал болгон зохион явуулдаг энэхүү арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж байгаа юм. “Гранд” сэтгүүлийн шинэ дугаарт энэхүү ёслолын ажиллагааны эргэн тойрон дахь багц сурвалжлага, Гранд Мэн, Гранд лэди нарын хөрөг багтжээ. Мөн дугаарын зочноор UFC группын захирал О.Амартүвшин, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар уригджээ.

Сэтгүүлзүйн бичлэгийн хамгийн их хүчин чармайлт, мэдрэмж, үгээр урлахуйн ухаан шаарддаг хөрөг нийтлэл энэ дугаарт олноор багтсан нь таны оюуны мэлмийг мялаах буйзаа.Уламжлалт “Гранд сонгодог”, “Гранд би”, Дэлхийн алдартны 100 хөрөг,  “Та битгий уурлаарай, таны зураг ингэж ярьж байна” булангууд болон сонирхол татахуйц шар мэдээнүүд энэ дугаарт мөн багтсан байна. Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн суут бүтээлийн ноён оргил, театрын мөн чанарыг илэрхийлэх сод туурвил “Гамлет” жүжгээс бэлтгэсэн сурвалжлага таны алжаал тайлах мөчид шигтгээ болох болно.

Топ О.Байгаль 16 жилийн дараа кино дэлгэцийн бүтээлд тоглох болсон, “Алтны магнат” Ц.Мянганбаярын нялх амраг, Дарханы миссийн содон агшин, Б.Лхагвасүрэнгийн алтан хуримын аатай зочдын төмөр хүлгүүдийн сонжоо, УИХ-ын эмэгтэй гишүүдийн онигоонд орсон шалтгаан хийгээд учиг бүхий наргиа, өмч хувьчлалаар их хотыг “залгисан” эрхмүүд хэн байв, экс Н.Энхбаяр юу өчив зэрэг олон сонирхолтой мэдээллүүдийг та энэ дугаараас унших боломжтой.

“Гранд” сэтгүүл сонихноос сонихон хүний дотоодод нэвтэрсэн, өвөрмөц нэгэн дугаараа уншигч та бүхэнд өргөн барьж байна. “Гранд” таны оюуны мэлмийг цаг ямагт баясгаж өвөрмөц нэгэн гялбааг сэтгүүлзүйн ертөнцөд гэрэлтүүлсээр байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж