Орцонд ус алдаж иргэд “живэх” шахав

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Орцонд ус алдаж иргэд “живэх” шахав



Хан-уул дүүрэгийн III хорооны 29-р байранд орцны галын аюулгүй хамгаалалтын хоёр шугам өнөөдөр 10.00 цагийн үед хагарч их хэмжээний хүйтэн ус алдлаа. Ус алдсан дариуд нь энэхүү байрыг хариуцсан “Түшээ дунд гол” ХХК-д дуудлага өгсөн боловч нэг цагийн дараа ирcэн гэнэ.

“Түшээ дунд гол” компанийн диспетчерээс энэ талаар асуухад “Уг байрыг хариуцсан “Хийморь 19” СӨХ аюулгүй хамгаалалтын шугамыг нь зориулалтын бус аргаар хэрэглэснээс болж даралттай усанд блон нь хагарч 11 болон 12 давхарт хүчтэй ус асгарч, айлууд руу ус нэвтэрсэн” гэв.

Харин 29-р байрны “Хийморь 19 СӨХ”-ныхонтой уулзах гэсэн боловч “Бид мэдэхгүй” гэх тайлбараас өөрийг хэлсэнгүй. Тус байранд оршин суугчдаас энэ талаар лавлахад асуухад ”СӨХ нь байрны сарын төлбөрөө авах болохоороо байнга шахдаг хэрнээ ажлаа хийдэггүй” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг СӨХ-оодод өнөөдрийн байдлаар хяналт тавих байгууллага байдаггүй нь иргэдээс төлсөн мөнгө хэнд, хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна.


Б.БАТ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж