
Байрны барилгын ажлыг Хөвсгөл геологи компани гүйцэтгэж ирэх 9 сард дуусгах гэрээ хийсэн хэдий ч чанарын өндөр түвшинд гүйцэтгэн сарын өмнө хүлээлгэн өгнө гэдгийг менежер М.Батсүх хэлж байлаа. Мөрөн сумын хамт олон чанарын шаардлага хангахгүй 5 газарт үйл ажиллагаа явуулж байгаа бол шинэ байртай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай нэг дороос хүргэх боломж бүрдэх ажээ.
Б.ГАНТУЯА