
Киприйн эргийн хамгаалалтын катер. Фото Copperhead
Киприйн эргийн хамгаалалтын алба зэвсэг ачсан онгоцыг саатуулсан байна. Энэ тухай Associated Press энэ сарын 22-ны өдөр дамжуулжээ.
Албаны дарга Деметриос Хаджикостисийн (Demetrios Hadjicostis) яриагаар Антигуа ба Барбудосын тугийн дор явж байсан "Сантьяго" хөлөг онгоц түлш авахаар Лимассол боомтод орох зөвшөөрөл гуйсны дараа шалгалт хийсэн гэнэ.
"Сантьяго" хөлөг онгоцыг шалгах үеэр тэнд тэсрэх бодис ба танкууд байсан байна. Баримтаар тэсрэх бодисийг Суданд, танкийг Сингапурт хүргэх ёстой байв. Ачааг Герман ба Испаниас ачуулжээ.
Одоо уг онгоцыг саатуулаад байгаа ба тус орны эрх баригчид уг зэвсгийг НҮБ-ын хоригийг зөрчин Суданы Дарфурт үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын бус байгууллагад хүргэх гэж байсан хэмээн үзэж байна.
Хаджикостисийн тодруулснаар ойрын цагуудад тусгай шалгалтын комисс онгоцыг шалгаад түүнийг барин хураах эсвэл суллах эсэхийг шийдэх ажээ.