Windows XP-д дахин сайжруулалт хийхгүй

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Windows XP-д дахин сайжруулалт хийхгүй

Microsoft компани 2001 онд гаргасан Windows XP үйлдлийн системээ хөгжүүлэхээ больж буйгаа мэдэгджээ. Windows XP хувилбараас хойш Vista, Windows 7, Windows 8, Windows 8.1 үйлдлийн системүүдийг гарсан хэдий ч одоог хүртэл дэлхий дээр ашиглагддаг бүх компьютерын 10-аас дээш хувь нь тус үйлдлийн систем дээр ажилладаг ба нэн ялангуяа Хятад улсад ашиглагддаг компьютеруудын дийлэнх нь дээрх үйлдлийн системтэй байдаг байна.

Windows XP нь сүүлийн үеийн үйлдлийн системүүдтэй адил аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахгүй байгаа учраас энэ сараас хойш Microsoft Windows XP-д зориулсан ямар нэгэн аюулгүй байдлыг хангах хөгжүүлэлт хийхгүй болсон байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж