iPhone 6-г үйлдвэрлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Apple компанийн iPhone-ийн шинэ загвар болох iPhone 6 ухаалаг гар утасны үйлдвэрлэлийг эхлүүлж, энэ оны намраас худалдаанд гаргахаар зэхэж байгаа талаар “Daily Mail” сайт мэдээлжээ.

Шинэ загварын дэлгэцийг Японы “Japan Display”, “Sharp” корпораци болон БНСУ-ын “LG Display” компаниуд хийхээр болжээ.

БНХАУ-ын нийгмийн сүлжээний “Weibo” сайтаар тархсан “iPhone 6” гар утасны хөгжүүлэлтийн зургуудыг “Apple”-ийн нийлүүлэгч “Foxconn Technologies”-ээс алдагдсан байж магадгүй гэж үзэж байна.

Тус загварууд нь хоёул урьд өмнөх загваруудаасаа илүү том хэмжээтэй буюу нэг нь 4.7 инч нөгөө нь 5.5 инчийн дэлгэцтэй байх хэдий ч хоёул нэгэн зэрэг худалдаанд гарахгүй юм байна. Түүнчлэн 4.7 инчтэй iPhone 6-ийн пиксел нөгөө загвараасаа бага байж магадгүй бөгөөд эдгээр том хэмжээтэй загварууд нь стандарт хэмжээтэй загваруудаасаа илүү үнэтэй худалдаалагдаж магадгүй юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж