CCleaner-ын андройд хувилбар бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

CCleaner-ын андройд хувилбар бэлэн болжээ

Ухаалаг гар утас болон таблет хэрэглэгчид олон төрлийн арр суулгах, контент татах зэрэгт тэдгээрийг дагалдан маш олон файлууд суудаг байна. Үүнийг цэвэрлэх CCleaner-ын бета хувилбарыг андройд үйлдлийн систем бүхий ухаалаг төхөөрөмжүүддээ суулгахад бэлэн болжээ.

Үүнийг суулгаснаар таны төхөөрөмжийн багтаамжийг дүүргэж буй хэрэгцээгүй файлуудыг устгаж, CPU, RAM зэргийнхээ үйл ажиллагааг хянаж байх боломж бүрдэх юм байна.

Тус программ нь ажиллах үедээ ачаалал бага өгдөг учраас таны төхөөрөмжийг гацаах, үйлдэл хийхэд удах зэрэг хүндрэл гарахгүй аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж