
Их Британийн Засгийн газар эдийн засгийн хүндрэл гаргахгүйн тулд төсвийн алдагдлаа бууруулах бэлтгэлийг хийж байна. Гэхдээ төсвийн алдагдлыг бууруулж, татварыг нэмэн хамгийн ядуу татвар төлөгчид нь хэсэг хугацаанд татварын амралтыг эдлэх юм.
Төрийн сангийн тэргүүн Жорж Осборн одоогоор нарийн ширийн зүйл хэлээгүй бөгөөд түүнд төсвийн орлого зарлагыг тэнцүүлэх томоохон ажил тулгараад байгаа нь ойлгомжтой. Нийгмийн хангамжийг наад зах нь нэг жил нэмэгдүүлэх барих бололтой.
Шинэ төсөв хатуу хязгаарлалттай гэхдээ шударга байх болно гэж Осборн хэлжээ. Харин хязгааллалтыг заавал хийх болж байна гэж тэр санууллаа.