Дэлхийн нээлт Монголд

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Юнител групп, Самсунг корпорацийн түншлэлийн хүрээнд Samsung Galaxy S5 гар утасны нээлтийг 2014 оны 4-р сарын 4-нд хийх гэж байна.

Өнгөрсөн онд “Samsung Hello”хөтөлбөрийг хэрэгжүүлж Samsung Galaxy S4, Samsung Galaxy Note3 утаснуудын нээлтийг зохион байгуулж,дэлхийн 140 улстай нэгэн зэрэг нээсэн билээ. Харин энэ удаад Төв Азийн орнуудаас анх удаа Samsung Galaxy S5 гар утасны нээлтийг хийж, монголчууддаа дэлхийн брэндийн сүүлийн бүтээлийг хүргэж байна.

Шинэхэн гар утас нь сайжирсан камер, зүрхний цохилт хэмжигч, Kids mode зэрэг олон давуу талтайгаас гадна бид төрөлх монгол хэл дээрээ гар утсаа ашиглах боломжтой болжээ.Үүгээр зогсохгүй хэрэглэгч гар утсаа авах боломжгүй үед Samsung Gear2 бугуйн цагны тусламжтайгаар дуудлага хийх, дуудлага хүлээн авах, мессеж унших, камер ашиглах зэрэг үйлдлүүдийг хийх, Samsung GearFit-ийг ашиглах зэрэг олон давуу талыг агуулсан байна. Ийнхүүөнөөдөр манай улсад албан ёсоор нээлтээ хийх  SAMSUNG GALAXY S5 гар утсыг та ирэх 7 хоногоос Юнителийн салбаруудаас худалдан авах боломжтой бөгөөд 4-р сарын 4-өөс урьдчилсан захиалга авч байна.

Гар утас худалдан авсан эхний 100 хүнийг
супер сюрприз хүлээж байгаа тул та яараарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж