&#34Скай лояалти&#34 хөтөлбөрийг нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

&#34Скай лояалти&#34 хөтөлбөрийг нэвтрүүллээ

ХЭРЭГЛЭГЧ БҮРЭЭ УРАМШУУЛАХ “СКАЙ ЛОЯАЛТИ”
ХӨТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

 

Монголын үүрэн холбооны "Скайтел" групп  15 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэгчдэдээ барих ээлжит бэлгээ задаллаа. Энэ бол эрхэм хэрэглэгч таны хэрэглээ бүрийг урамшуулах "Скай Лояалти" хөтөлбөр юм.

“Скай Лояалти” гэдэг нь хэрэглэгч таны ашигласан хугацаа болон хэрэглээнээсээ хамаарч шагналын буюу Лояалти оноо хуримтлуулах хөтөлбөр билээ. Та цуглуулсан Лояалти оноогоороо яриа, мессэж, дата болон бусад олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдээс сонгож авах боломжтой. 

"Скай Лояалти" хөтөлбөрт хамрагдан, бэлгээ авахын тулд эрхэм та хэрэглэгчийн бүртгэлээ үнэн зөв хийлгээрэй. Та Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн бүх салбаруудаар болон лавлагаа мэдээллийн 1515 дугаарт холбогдон, мэдээллээ баталгаажуулж, бүртгэлээ хийлгэх боломжтой. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та цэнэглэгч картуудаар дансаа цэнэглэх бүрт таны дансанд Лояалти оноо нэмэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Скайтелийн үйлчилгээний төв болон салбарууд,www.loyalty.skytel.mnвэб сайт,
1515, 1510 дугаараас лавлана уу.


Дашрамд дуулгахад тун удахгүй дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид уг үйлчилгээг авах боломжтой болохыг дуулгахад
таатай байна.

Үнэнч хэрэглээний үнэ цэнэ "Скай Лояалти" хөтөлбөр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж