Хүйтний эрч суларч, урин цаг ирсэн үед бид төдийлөн утааны тухай ярьдаггүй. Төр засгийн зүгээс ч утааг хэрхэн арилгах талаар тодорхой арга хэмжээ авдаггүй. Зөвхөн өвлийн улиралд утаатай үед л утааг үзэн ядаж, утааг шүүмжилдэг. Тэгвэл өчигдөр утааны талаархи нэгэн жиргээг олон хүн РТ буюу бусдад түгээсэн байсан юм. Энэ нь жиргээч enkhbatu @enkhbatu1 Хотын захиргаа Агаар бохирдуулсны төлбөр гэж машинаас авах. Тэгвэл иргэд бид Уушиг бохирдуулсны төлбөр гэж Хотын захиргаанаас авбал ямар уу гэсэн жиргээ байсан юм. Харин үүнд нь нэгэн жиргээч JargalSandui @Jargal_Sandui бүтэн жилээр машинаа унахаар мөнгө төлсөн харин долоо хоногт нэг удаа явдаггүй мөнгө эргүүлж авмаар байна гэж хариулт өгсөн байсан юм.
Эдийн засаг хүндрээгүй гэж Ерөнхий сайд маань мөн ч их гүрийсэн дээ. Зах дээр худалдагчгүй, худалдан авагчгүй болсон гээд байхад л эдийн засаг хүндрээгүй гээд зүтгээд байсан Засгийн газар уржигдраас эхлэн эдийн засаг хүндэрсэн гэдэгтэй санал нэгдэв. Учир нь сүүлийн үед томоохон худалдааны төвүүд үйлчилүүлэгчгүй болж, захын ченжүүд хүртэл орлогогүй болсноо албан бусаар зарлаад буй. Тэгвэл Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр хоёулаа эдийн засаг хүндэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Жиргээч “Б.Сүхболд @suhbold дугуйны хэрэгсэл авах гээд нарантуул ортол бараг хүнгүй.нарантуулын хаан банкны АТМ ямар ч очергүй бдаг бна штэ #СонинҮзэгдэл бас #Хямрал” гэсэн жиргээ мөн олон түгээлт авсан байсан. Хаа сайгүй ийм байдалтай байгаа нь эдийн засаг ямар байгааг судлаачдаас илүү дүгнэж байна гэдэгтэй жиргээчид санал нэг байсан юм.
Сангийн сайд Ч.Улаан 50 мянгатын мөнгөн дэвсгэрт гаргахыг судалж байгаа гэсэн мэдээлэл нийгэмд асуулт дагуулсан. Үнэхээр 50 мянгатын дэвсгэрт хэвлэгдвэл энэ нь ямар хүндрэл авчрах вэ гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Харин энэ асуултад өчигдөр Ерөнхий сайд хариулт өгснөөр жиргээчдийн төдийгүй олон хүний санааг амраасан. Бүр 50 мянгатын дэвсгэрт дээр Т.Батаарын зураг, Ерөнхийлөгчийн зураг байна гэсэн маргааныг жиргээчдын дунд түгээгээд байсан билээ. Мөнгөн дэвсгэртийн талаар нэгэн жиргээч “pilot @baaska006 УИХ экс гишүүн Гүндалай гэгч МИНИЙ ТҮРҮҮВЧИНД ЦАЛИН БАГТАХГҮЙ БАЙНА гэснээр 20,000₮ийн дэвсгэр шинээр гаргаж байв”гэсэн жиргээ олон болжморуудын дунд маргаан үүсгэж байсан юм.
Мөн энэ өдрийн жиргээнд хамгийн их хандалт авсан хоёр гэрэл зургийг хүргэе. Нэг нь зүгээр л тарни уншаад турчих сонирхолтой зөвлөгөө байсан юм. Энэ талаар жиргээчид, Д.АНХБАЯР @AnkhbayarD Хоол ундаа хасан байж турна энэ тэр гэж байхаар энэ тарнийг унш хүүхнүүдээ 🙂
-Д.Мягмарсүрэн @miigaad Ухаан суулгах тарни гэж бна уу, улс төрчдөд уншуулая.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн гадаадад тэр дундаа сакура цэцгийн дунд авхуулсан зургийг олон жиргээчид түгээсэн байсан юм. Энэ зургийг УИХ-ын гишүүн жиргээч Г.Уянга өөрийн твиттер хуудастаа оруулсан байсан юм. Энэ талаар жиргээчид, idergovi @idergovi "ГИШҮҮН БОЛОХ ЗҮГЭЭР ЮМА ШОРООТОЙ ГУДМАНД ЖАГСАХААС ШАЛ ӨӨР БУСДЫН МӨНГӨӨР ЗУГААЛААЛ
-RedHeroMN @UBMONGOL jagsaj yavsnaa boduul jargaj yavaan bndaa te?! Kk
Уйтгартай өдрийн жиргээ нэг иймэрхүү зйүлсийг онцлов. Харин цэнхэр болжморууд өнөөдөр юуг онцлох бол.