"Алтан Дорнод Монгол" компанийн ерөнхий захирал Т.Ганболдыг өнөөдөр Дархан-Уул аймгийн цагдаа нар саатуулжээ.
Т.Ганболд нь одоогоос таван жилийн өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Эх сурвалжийн хэлснээр тухайн үед үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Наранцэцэгийг байгууллагынхаа тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж, мөнгө завшсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж. Дарханы цагдаагийн газраас нягтлан бодогч Д.Наранцэцэгийн хэрэгт холбоотойгоор Т.Ганболдоос байцаалт авахаар удаа дараа дуудсан ч хүндэтгэх шалтгаангүйгээр очоогүй хэмээн үзэж, байцаалт авахаар өнөөдөр өглөө саатуулсан байна.
Б.ЭНХ