Хатан хааны тоглоомуудыг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Хатан хааны тоглоомуудыг үзүүлнэ

Их Британийн хаан ширээг 60 гаран жил захирч буй II Элизабетийн тоглож өссөн хайртай тоглоомуудыг олонд дэлгэн үзүүлэх гэнэ. Букингемийн ордоноос ирэх долдугаар сард Лондонд зохиогдох “Хаан удмынхны хүүхэд нас” үзэсгэлэнгийн хүрээнд хатан хааны тоглоомуудыг дэлгэн харуулахаар болжээ. “Хаан удмынхны хүүхэд нас” үзэсгэлэн ирэх долдугаар сарын 26-нд Букингемийн ордонд нээлтээ хийж, Их Британийн хаан удмынхны бага насыг харуулсан зураг, дүрс бичлэг, хувийн цуглууулга зэрэг зүйлсийг есдүгээр сарын 28-ныг хүртэл олны хүртээл болгох аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж