Чилийн газар хөдлөлт Японд цунами авчирлаа

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Чилийн газар хөдлөлт Японд цунами авчирлаа

Фото: Damir Sagolj / Reuters

Чилийн газар хөдлөлт Японы эрэгт цунами  авчирлаа. Ивата мужийн Күзи хотын ойролцоох Номхон далайн эрэгт цунамийн өндөр нь 20 см байв.

Мөн пүрэв гаригийн өглөө Японы Хонсю арлын зүүн хойд хэсэгт 6,3 баллын магнитудтай газар хөдлөлт болжээ. Хохирол, сүйрлийн талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.

Таван хүний аминд хүрсэн Чилийн газар хөдлөлтийн үр дагавар нь Японд цунами авчирсан байна. Чилид газар хөдлөлтийн хүч нь 8,2 магнитуд байсан юм. Өмнөд Америкийн эрэгт энэ газар хөдлөлт зарим газар  хоёр метрийн өндөртэй цунами үүсгэжээ. Газар хөдлөлт Икике хотын эмэгтэйчүүдийн шоронгийн ханыг нураасны улмаас 300 гаруй хоригдол шоронгоос бөөнөөр оргосон байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж