Улаанбаатарын их сургууль байгуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын их сургууль байгуулахаар болжээ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатарын их сургууль байгуулах тухай захирамж гаргажээ. Дэлхийн улс орнуудын нийслэл нь өөрийн нэр бүхий их сургуультай байдаг жишгийг харгалзан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын 3.5.1-д заасны дагуу Нийслэлийн өмчит Улаанбаатарын их сургуулийг байгуулах тухай бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Улаанбаатарын их сургуулийг байгуулах ажлын явцыг 2014 оны хоёрдугаар улиралд багтаан, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Ийм шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, Нийслэлийн Засаг даргын 1996 оны долдугаар сарын 25-ны өдрийн 159/А-184 дүгээр хамтарсан тушаал, захирамжаар байгуулагдсан Улаанбаатарын их сургуулийн эзэмшилд байгаа хөрөнгийн бүртгэлийн асуудлыг судлан, холбогдох хууль тогтоомжийн дагуу НИТХ-ын танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт даалгасан байна.

Одоо байгаа Улаанбаатар их сургууль нь БНСУ-ын хөрөнгө оруулалтай сургууль учраас ийнхүү нийслэлийн өмчит Улаанбаатар их сургуулийг байгуулахаар болж байгаа аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж