Улсын драмын эрдмийн театрын долоон найруулагч хамтран өөрсдийн ертөнцөөр урлаг сонирхогчдыг аялуулахаар зэхжээ. Тэд анх 2010 онд зохио байгуулж байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон 2014 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үзэгчдийг долоон найруулагчийн долоон өөр ертөнцөөр аялуулах юм байна. Тодруулбал,
- Найруулагч А.Очирбатын “Буруугүй буруутан” жүжгийг найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар,
- Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” жүжгийг найруулагч Ч.Түвшин,
- Г.Пинтерийн “Өчигдөр” жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
- Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг,
- Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж,
- Николай Колядагийн “Манекен” жүжүгийг найруулагч Ц.Батнайрамдал,
- А.Ванпиловын “Хэрээт төгөл” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж тус тус найруулан тайзнаа тавих аж.
Долоон найруулагчийн ертөнцтэй танилцах жүжгийн аялалын эхлэл болгож Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” эмэгнэлт, инээдмийн жүжгийг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн тоглоно.
Э.ТЭКҮ