
Уг мэдээг бүрэн эхээр нь хүргэе. “Хэсэг сэтгүүлч нэгдэн сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн алдааг шүүн хэлэлцэж сэтгүүлзүйн салбарыг эрүүлжүүлэх зорилгоор оюунаа чилээж байгаад баяр хүргэе. Нэгэн иргэн манай сайтын талаар гомдол гаргасанд та бүхэн авч хэлэлцжээ. Бид гомдол гаргагчын өмнө буруутай гэж үзэн уучлал гуйсан болно. Мэргэжлийн алдаа гаргасан талаар гал тогоондоо халуухан ярилцсан. Гэхдээ мэргэжил нэгтнүүддээ хандахад манай сайтын талаар гомдол ирээд байхад яагаад бидэнд мэдэгдээгүйд гайхаж бас эгдүүцэж байгаагаа хэлье. Хэрэг хэлэлцэхэд гомдол гаргагч хариуцагч хоёрыг оролцуулдаг нь эртнээс тогтсон ёс журам мөн. Хэрвээ гомдол ирсэн даруйд бидэнд мэдэгдсэн бол өдийд хэрэг маргаан ингэж өндөр авахгүй байсан. Алдаанаас ангид нэг ч хүн хамт олон байдаггүй. Гэхдээ “шүүн таслах” ажиллагаандаа биднийг оролцуулаагүй нь гомдол ирсэнд клубын зарим гишүүд олзуурхсан юм биш биз гэж хардахад хүрсэнээ хэлье. Бид өөрсдийгөө өмөөрөхгүй ч шударга зүйлийн төлөө тэмцэлдээ шударга зарчим, арга барилаар хандахыг “Монголын Медиа консул” клубынхэнд сануулах нь зөв болов уу. Энэ явдлын дараа та нар “олны танил” болсон бус уу” гэжээ.
Холбоотой мэдээг ЭНД дарж үзнэ үү.