О.Дашбалбар агсны нэрэмжит наадам болно

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

О.Дашбалбар агсны нэрэмжит наадам болно

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсний 57 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмыг Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 19-20-нд тус аймгийн “Жаахан шарга” театрт болох тус наадмын шүлгийг дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл Eenee18@gmail.com хаягаар авах бөгөөд оролцогчид 2-3 шүлгээ ирүүлэх боломжтой аж. Наадам яруу найраг, уран уншлага гэсэн хоёр төрлөөр болж, яруу найргийн төрөлд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчийг нэг сая төгрөгөөр байлах юм байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж