Татварын хөнгөлөлтийн мөнгийг шилжүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Татварын хөнгөлөлтийн мөнгийг шилжүүлж эхэлжээ

Татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголт авах иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Гэхдээ энэ нь нэгдүгээр сарын 25-наас өмнө материалаа зөрчилгүй бүрдүүлж өгсөн иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлж байгаа юм. Харин нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хугацаанд материалаа өгсөн иргэдийн татварын буцаан олголтын материалыг Төрийн санд нэгтгэж байгаа бөгөөд хэзээ олгох нь тодорхойгүй байна. Татварын буцаан олголтыг материалыг хоёр удаа ээлжээр хуваан, буцаан олголтын хувь хэмжээг тооцож байгаа ажээ.

Ийнхүү анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн бол татварын хөнгөлөлт эдлэх эрхтэйг хуулинд заасан байдаг. Ингэхдээ тухайн татвар төлөгч Хувь хүний орлогын албан татвар төлж байсан хувь хэмжээнээсээ шалтгаалж татварын буцаан олголтын мөнгийг авдаг юм.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж