Загвар өмсөгчид бөмбөг “хөөнө”

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгчид бөмбөг “хөөнө”

“Азийн модель” агентлагийн санаачлагаар загвар өмсөгчдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар зарлажээ.

Дөрөвдүгээр сарын 6-нд Хан-Уул дүүргийн Спорт цогцолборт болох тэмцээнд одоогоор загварын таван агентлаг оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд “Андра модель” , “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Азийн модель” зэрэг агентлагууд тамирчдаа сойхоор болсон байна. Тэмцээний техникийн  зөвлөгөөн өчигдөр болж, тамирчдын бооцооны мөнгөн шагналыг Эх нялхсын эмнэлгийн хүүхдийн тасагт хандивлахаар ярилцсан байна. Загвар өмсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнд баг бүр 150 мянган төгрөгийн бооцоо тавих аж.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж