
-АН-ын ҮЗХ-ны хурлын тов гарсан уу?
-Ардчилсан намын дүрмээр ҮЗХ жилд хоёр удаа хуралддаг. Хурлын товыг намын дарга эсвэл ҮЗХ-ны гишүүдийн 3/1 хувийн саналаар зарладаг. Улстөрийн намуудын хууль УИХ дээр батлагдах гэж байгаатай холбогдуулан хуулийн төслийг бүх аймаг, дүүргийн намын дарга нарт танилцуулсан байгаа. Мөн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Улстөрийн намуудын тухай хуультай холбоотой танилцуулгыг хийж, хууль батлагдах гэж байгаатай холбогдуулан ҮЗХ-г ойрын хугацаанд хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн. ҮЗХ-ны гишүүдийн 1/3 гишүүд ҮЗХ-г хуралдуулах санал гаргаад дэмжвэл, Гүйцэтгэх зөвлөл тогтоолоо гаргаад ҮЗХороог хуралдуулах боломжтой.
-Дархан-Уул аймаг, Хан-Уул дүүрэг хоёр тамгатай, хоёр даргатай болж, асуудал үүсээд байгаа. Үүн дээр намын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийдөө манай намын дүрмийн дагуу хэвтээ тогтолцоотой. Тухайн аймгийн намын хороо хуралдаж, намын даргаа томилдог. Түүнээс АН-ын дарга тухайн аймаг, дүүргийн намын дарга нарыг томилдоггүй. Тэгэхээр энэ асуудал орон нутагтаа шийдвэрлэгдээд явна.
Ш.ОЧ