
Уг уулзалттай сар бүрийн эхэнд аймгийн Засаг дарга нартай хийдэг цахим уулзалт давхацсан тул хамтатгасан юм. Энэ тухай Ерөнхий сайд “Нэг сумаар хоёр туулай буудаж байна” гэж тодотгоод аймгийн Засаг дарга нарыг сэтгүүлчидтэй 30 минут уулзалт хийж байх, мөн Засгийн газрын харьяа 11-11 төв шиг нутгийн иргэдийнхээ санал хүсэлтийг сонсдог төвийг аймагтаа байгуулж эргэх холбоотой ажиллахыг зөвлөлөө.
Ерөнхий сайд өнгөрсөн даваа, мягмар гаригт Хэнтий, Говьсүмбэр аймгуудад ажилласан юм. Энэ үеэр иргэд орон нутагтай холбоотой асуудлыг түлхүү хөндөн тавьжээ. Мөн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэд, хэдэн сангийн хөрөнгө орон нутагт хуваарилагдаж очдог тухай ойлголт тааруу, зарим нэг нь “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл гэж юм байдаг л гэсэн. Тэр нь бидэнд олдох биш дээ” гэх аястай байр суурь илэрхийлсэн нь мэдээлэл дутмаг байгаатай холбоотой. Тийм учраас Сумын хөгжлийн сангийн зээл, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зорилго чиглэл, энэ онд хэдий хэмжээний зээлийг гаргаж иргэдийнхээ бизнесийг дэмжих боломжтой талаар тодорхой мэдээлэл өгөх шаардлага байна гэдгийг онцлон захилаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.