Монголын шигшээ баг эдгээр өдрүүдэд Малайзад улсад хамтарсан бэлтгэлийг хийж байна. Нэг сарын хамтарсан бэлтгэл энэ сарын 22-нд дуусах аж. Залуучуудын шигшээ багийг Дорнод аймгийн Б.Ариунзаяа, Архангайн Ж.Оюунгэрэл нарын багш нар ахалж байна. Залуучуудын багт Б.Намуунзул (Дархан), Наранцэцэг (Дорнод), Билэгжаргал, Жанлав (Архангай), Өлзийбадрах, Түвшинбаяр, Төгөлдөр (Эрдэнэт) нарын тамирчид багтжээ.
Мөн эдгээр өдрүүдэд Японы Токио хотноо “Токио 2020” олимпод оролцох зорилго тавиад байгаа өсвөрийн таван тамирчин бэлтгэл сургуулилтаа хийж байна. Монголын бадминтоны холбооны нарийн бичгийн дарга Г.Зулбаатараар удирдуулсан өсвөрийн тамирчид Япон багшийн хамтаар энэ сарын 12-нд эх орондоо ирнэ. Нэг сарын бэлтгэлийн үр дүн болон цаашид Японы улсад суралцах зургаан жилийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга өгөх аж. Эдгээр тамирчид Япон улсад зургаан жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтыг хийж, "Токио 2020" олимпийн наадамд оролцох зорилго тавиад байгаа юм.
Өсвөрийн ДАШТ-нд оролцох Монголын баг тамирчид Малайз улсад хамтарсан бэлтгэл хийж байна.