
Японы үнэгүй мэссэж болон дуудлага хийдэг арр Line хэрэглэгчдийнх нь тоо 400 сая давсан тухай өнөөдөр мэдээлжээ.
Тус арр-ын хэрэглэгчид маш хурдацтайгаар нэмэгдэж, дэлхийн олон орны хэрэглэгчип ашиглаж эхэлсэн байна. Тус арр үйлчилгээгээр нэг өдөрт 10 тэрбум мэссэж илгээгдэж дээд амжилт тогтоосон байна.
Тус компанийн CEO Akira Morikawa энэ жилдээ багтаан хэрэглэгчдийнхээ тоог хагас тэрбумд хүргэнэ хэмээн төлөвлөж буй тухайгаа мэдэгдсэн байна.
Т.БИЛГҮҮН