
Польш НАТО-д хандан 10 мянган цэргээ нутагт нь байрлуулах талаар хүсэлт илгээсэн тухай "The Telegraph" сонин мэдээлжээ ”НАТО-гийн бүх гишүүн орнуудад аюулгүй байдлын адилхан төвшин байх ёстой” гэж Польшийн Гадаад хэргийн сайд Радек Сикорски ярьжээ. “Польш эвслийн гишүүн болоод 15 жил болж байна. Өнөөг хүртэл тэдний цэргийн гол бүтэц нь Бага хурлын төв болон сургалтын бааз байсаар ирсэн. Бид өргөн цар хүрээтэй оролцоог хүлээж байна” хэмээн сайд онцолжээ.
Гэтэл Нидерландын Гадаад хэргийн сайд Франс Тиммерманс “Бид Оросын хилийн ойролцоо НАТО-гийн цэрэг байлгахыг хүсэхгүй” гэж хэлсэн байв. НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Оростой хил залгаа Польш, Балтийн орнуудад цэрэг байрлуулах энэхүү хүсэлтийг хэлэлцэхээр Брюссельд цуглаад байгаа аж.