Сьюзан Бойлд сюрприз барьжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойлд сюрприз барьжээ

“Авъяаслаг британичууд” шоугаар нэрд гарсан дуучин Сьюзан Бойл улсаа тойрон аялан тоглолт хийж явна. Сьюзан Бойл анхны аялан тоглолтоо дөрвөн сарын 1-нд  Английн Лестер хотнынхонд толилуулсан аж. Гэтэл Лестер хотын Де Монтфорт тайзнаа Сьюзан Бойлыг багахан гэнэтийн бэлэг хүлээж байжээ. Аялан тоглолтын багийнхан Сьюзан Бойлын 53 насны төрсөн өдөрт зориулж, тайзан дээр гэнэтийн бэлэг бэлдсэн байв. Сьюзан Бойлыг дуулахаар тайзан  дээр гарахад тоглолтын багийнхан түүнд “Өнөөдөр миний төрсөн өдөр” гэсэн бичигтэй тууз зүүлгэж, хоёр давхар бялуу өргөн барьжээ. Сьюзан Бойлд зориулсан төрсөн өдрийн бялууны хоёр захад тав, гурван /53/ ширхэг лаа асаасан байв. Ийнхүү тоглолтын багийнхан, үзэгчдийн хамтаар төрсөн өдрийн дуу дуулж, Сьюзан Бойл лаагаа үлээснээр багахан сюрприз дуусчээ.

Сьюзан Бойл аялан тоглолтоо өнгөрсөн гуравдугаар сард Ливерпүүлээс эхлүүлсэн аж.

Сьюзан Бойл 2009 оны “Авъяаслаг британичууд” шоунд “Дорд үзэгдэгсэд" (Les Miserables) дуурийн "Надад мөрөөдөл бий" дууг дуулснаар гайхамшигтай хоолойгоороо үзэгчид, шүүгчдийг бишрүүлж чадсан юм.

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж