“Иргэн таны төлөө” сэдэвт мэдээллийн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

“Иргэн таны төлөө” сэдэвт мэдээллийн яармаг болно

Монгол Улсын Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн 45 жилийн ойн хүрээнд Баянгол дүүргийн 14, 20-р хорооны олон нийтийн байцаагч нар болон нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын гуравдугаар хэлтэс, “Даяар Групп” ХХК-ний www.DAYAR.mn сайт, “Fohow” компани хамтран “Иргэн таны төлөө“ сэдэвт өдөрлөг, мэдээлэл сурталчилгааны яармагийг энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагаас “Хар хорин” зах дээр зохион явуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр  төрийн болон ТББ, Хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар иргэдэд бодит мэдээлэл өгөх,  иргэдийг ажлын байранд зуучлах, оролцогч байгууллагуудыг олон нийтэд таниулах, бараа, үйлчилгээг нь сурталчлах юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж