Байнгын хороод хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдаж байна

УИХ-ын  байнгын хороодын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаж байна. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийлээ. Байнгын хорооны хуралдаан тарсны дараа Хүний эрхийн дэд хороо үргэлжлүүлэн хуралдаж, долдугаар сарын 1-ний сонгсголоор дэд хорооноос гаргах дүгнэлтийг хэлэлцэх юм.

Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо А танхимд хуралдаж, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хороогоор хэлэлцэж асуудлын төгсгөлд Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх бөгөөд гэрээг байгуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар гэрээний хэрэгжилтийн талаар гишүүдэд мэдээлэл хийх юм байна.

 Б.ЗАЯА   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж