
Хятадын Дотоод хэргийн яам томоохон террорист байгууллагын үйл ажиллагааг илчилснээ зарлав. Түүний нэр ба хандлагын талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ террористуудыг илчилч байгаа нь Хятадын баруун хэсэгт гарсан өмнөх үндэсний мөргөлдөөний нэг жилийн ойн өмнө болж байна.
Алан хядагчдын том байгууллагын үйл ажиллагааг илрүүлсэн гэхээс өөр тодорхой мэдээлэл хийсэнгүй. Тэдний бааз өнгөрсөн жилийн самуунт нутагт байсан уу гэдэг нь ч тодорхойгүй.
Хятадын Дотоод хэргийн яам энэ сарын 24-ны өдөр энэ байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлнэ гэж амлаж байна.