
Хүний эрхийн төлөө тэмцэгсэд дэлхий даяар Мьянмагийн ардчилсан хөдөлгөөний лидер Аун Сан Су Жигийн 65 насны ойг тэмдэглэхээр шийдээд байна. Тэд гэрийн хорионд байгаа тэр ахимаг настай эмэгтэйд өөрсдийн дэмжлэгийг илэрхийлэх юм.
Түүнийг суллахыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хүссэн ба тэрээр дахин Мьянмагийн эрх баригчдад хандан улс төрийн хоригдлыг суллаж, иргэний эрхийг хүндэтгэхийг уриалжээ.
Вашингтонд жагсаал олон хүнтэй болох ба тэд Конгрессаас Су Жийг чөлөөл гэж эрчимтэй шаардах гэнэ.