Д.Медведев Хойд Америкт айлчлалаа эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Д.Медведев Хойд Америкт айлчлалаа эхлэв

Оросын ерөнхийлөгч Сан-Францискод хүрэлцэн ирэв

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Сан-Францискод хүрэлцэн ирэв. Тэнд Калифорни мужийн захирагч Арнольд Шварценеггер түүнийг хүлээн авч байна. Хоёр удирдагч “Ренева” компани ба Калифорнийн эрх баригчдын хооронд хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурахад нь оролцоно.
Америкийн эзэмшихэд оросууд оролцож байсны ер бусын дурсгал гэхээр Форт-Россыг ажиллагаатай байлгах талаар уг баримт баталгаажуулж өгөх юм байна. Тэр нь Сан-Францискоос хойш 80 км-т байх хуучин орос суурин ба модон цайз юм. Орос-Америкийн компани үслэг эдлэлийн ан ба боловсруулалт хийхээр түүнийг 1812 онд байгуулсан байжээ.
Хойд Америк дахь хамгийн өмнөт суурин Форт-Росс одоо уг мужийн түүхэн парк болсон ба эдийн засгийн хямралаас болон хаагдахдаа тулаад байгаа юм. Энэ дурсгалын талаар хоёр орны  ерөнхийлөгч нар өмнө нь ярилцан Обама түүнийг өөрийн хяналтад авлаа, хадгалан үлдэнэ гэж амласан билээ.
Орой Медведев, Шварценеггер нар гэргий нарынхаа хамт мужийн удирдлагын  нэрийн өмнөөс өгч байгаа хүлээн авалтад очино. Энд Рональд Рейганы захиргаанд Төрийн нарийн бичгийн дарга, Ричард Никсоны үед АНУ-ын Төрийн сангийн нарийн бичгийн дарга байсан Жорж Шульцтай уулзан ярилцлаа. Өнөөдөр Калифорнийн захирагчийн зөвлөхүүдийн тоонд орж, Стэнфордын их сургуультай хамтардаг 88 настай Шульц өөрийн гэртээ Медведев, Шварцнеггер хоёрыг хүлээн авлаа.
Лхагва гаригт шинэлэг технологийг сонирхдог Оросын ерөнхийлөгч Цахиурын гэх буюу Силиконы ч гэгдэх хөндийд очив. Энэ ойлголт нь хэд хэдэн хотуудыг нэгтгэсэн Калифорнийн район юм. Тэднийг зөвхөн АНУ-д биш, дэлхийн шинэлэг бүтээл ба өндөр технологийн оюун ухааны төв болж байгаа нь нэгтгэдэг юм.
Энд Оросын ерөнхийлөгч томоохон компаниудад зочилно. Тухайлбал Медведевыг Twitter, Cisco Systems, Apple, Yandex Labs компани хүлээж байна.

Сергей Брин

Тэрээр эдгээр тэргүүлэх компаниудад ажиллаж байгаа орос гаралтай хүмүүстэй уулзах юм. Эрдэмтэн мэргэд ба ажил хэрэгч хүмүүстэй Д. Медведев Стэнфордын их сургуульд уулзахаар төлөвлөсөн байна. Харин тэрээр Оросыг “цаст Нигери” гэж нэрлэсэн Google –ийг үндэслэгч Сергей Бринтай уулзахгүй бололтой. Сергей Брин Москвад төрөөд дөрвөн настайдаа эцэг, эхийнхээ хамт 1979 онд Америкт гаран амьдарсан  хүн. Дмитрий Медведев Оросыг нефтийн хамаарлаас нь ангижируулах инновацийн төвийг байгуулах гэж байгаа эрмэлзлэлийнхээ бодит байдлыг энэ Цахиурын хөндийгөөс өөрийн нүдээр харан танилцах юм. Тэрээр Google-ийн гүйцэтгэх захирал Эрих Шмидтай л уулзах төлөвлөгөөтөй гэж айлчлалаас өмнө оросууд хэлж байлаа.

Медведевт шинэ загварын iPhone 4 бэлэглэх гэнэ

Ерөнхийлөгч Дмитрий Медведевыг Apple компанид зочлох үеэр шинэ загварын iPhone 4 таблет бэлэглэх бололтой. Ерөнхийлөгчийг компанийн төвтэйгээ Apple-ийн тэргүүн Стив Жоббс биечлэн танилцуулав. Оросын төлөөлөгчдийн дундах эх сурвалж хэлснээр Дмитрий Медведев смартфоны шинэ үеийг авсан эхний орос хүн болох гэнэ. Медведев компанид 23-ны өдөр зочилсон ба шинэ смартфон албан ёсоор 24-ны өлдөр худалдаанд гарна.
Мягмар гаригт  Шварценеггер  Оросын Сколково дахь шинэлэг техногийн төвийг байгуулахад нь Америкийн компаниуд туслаж чадна тэр нь хоёр талдаа ашигтай гэж мэдэгдсэн байв.

Цахиурын буюу Силиконы ч гэгдэх хөндий

Өдгөө Америкийн баруун эрэгт трэнд төрсөнийг нь оролцуулаад хагас сая орос үндэстнүүд амьдарч байна. Эх оронтойгоо хамгийн нягт  холбоог орос хэлтэн мэргэжилтнүүдийн арилжааны бус эвсэл АмБАР барьж байдаг.
Эвслийн арга хэмжээнд "Роснано" –гийн тэргүүн Анатолий Чубайс, Cisco компанийн захиралуудын зөвлөлийн дарга Жон Моргриж, Google-ийг үндэслэгч Сергей Брин, PayPal компанийг үндэслэгч Максим Левчин зэрэг өндөр технологийн гайхамшигтай төлөөлөгчид оролцлоо.
Дэлхийн домог болсон тетрис тоглоомыг зохиогч Алексей Пажитновтой Медведев уулзсан байна. Тэрээр хэлийг таних болон хиймэл оюун ухааны асуудалд бүх насаа зориулж байгаа хүн ажээ. Үүний зэрэгцээ Дмитрий Медведевыг Цахиурын хөндийд өөрийн салбарыг 2008 онд нээсэн “Яндекс”-ийн охин компани Yandex Laboratories хүлээн авчээ.

Медведев хэлсэндээ хүрдэг гэж Обама мэдэгдэж байна

Энэ бүгдийн дараа зургадугаар сарын 24-нд Медведевын АНУ-д хийх албан ёсны айлчлалын арга хэмжээ нь эхэлнэ. ОХУ-ын тэргүүн АНУ-ын  ерөнхийлөгчтөй Цагаан ордонд зөвхөн зөвлөхүүдээ ба гадаад хэргийн тэргүүн нараа оролцуулаад биечлэн хэлэлцээр хийнэ. Дараа нь лидерүүд дээр зарим сайд нар нэгдэн яриа үргэлжилнэ.
АНУ-ын ерөнхийлөгч өөрийн Орос коллегаа “их найдвартай түнш” бөгөөд “бүхий л тохиолдолд хэлсэн үгээ барьдаг” гэж үнэлэв. Энэ талаар айлчлалын өмнө сэтгүүлчдэд АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслахын орлогч Бен Родс хэлжээ. Орос ба Америкийн лидерүүдийн хооронд “маш нягт харилцаа тогтсон” гэж Родс онцолсон байна.
Хоёр лидер хоёр орныхоо “үндэсний аюулгүй байдалд холбоотой асуудлуудыг” биечлэн шийдэж байснаас тэр нягт холбоо үүдэлтэй гэж тэр үзэж байгаа ажээ. Хоёулаа хуульч байсан хүмүүс гэж Медведев, Обама хоёр тоглоом болгон хэлэх дуртайг Бен Родс сануулжээ.
“Лидерүүдэд бэлтгэсэн зүйл авчирч л байдаг. Харин энэ хоёр “ханцуйгаа шамлаад өөрсдөө ажиллаж байдаг” гэж Родс нэмэн хэлжээ.
Родстой Обамагийн Оросын асуудлыг хариуцсан зөвлөх Майкл Макфол  санал нэг байна. Тэр хоёр лидер хагас цаг утсаар ярилцахад байсан гэнэ. Ерөнхийлөгч нар “маш нухацтай нарийн” ярилцаж байлаа. Ийм байдлаас л харилцан ойлголцол үүсдэг гэж тэр онцолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж