Жиргээчдийн ертөнц өчигдөр нам гүмхэн өнгөрөв. Ерөнхий сайд асан С.Баярын
нууц хөрөнгөний талаар хэсэг ярилцсаныг эс тооцвол даруухан өдөр байлаа. Нэгэн жиргээч Ерөнхий сайд асан С.Баярын
Америкт байдаг гэх үнэтэй хаус, утасны дугаарыг жиргээчдийн дунд дэлгэв. 2008
оны долдугаар сарын 1-ний үймээнээс хойш улстөрөөс холдож, хувийн амьдралаа
төвхнүүлэн, эрүүл мэнддээ анхаарах болсон С.Баяр хэзээд олны анхаарлын дунд
байдаг нэгэн. Түүний үнэтэй хаус, ямар мөнгөөр худалдаж авсан гээд олон асуулт
жиргээчдийн дунд үлдээв. Жиргээч Surena
Tumen @SurenaTumen.
Санжийн Баярын Америк дахь
$3,853,000 – ын үнэтэй хаус. Хаяг нь: 9125 NE 15th St Clyde Hill, WA 98004 хэмээн жиргэсний дараа энэ
мэдээлэл хэсэгтээ л шуугиан дагууллаа.
–Бат инженер @batengineer сая жиргээнд явж бсан
с.баярын хаяг зип-г нь гууглдангуут гараад ирж бхын. ах зvлгээ услаал зогсож бн
–khuderchuluun @KChuluu ene mungiig yaj olson bol
–@doko16 Ouy Tolgoigoos avsan baih
–kh. Oyunsuren @onjuukhai Ямар гоё хаус вээ тээ аймаар үнэтэй байгаа
–Shirchin Baatar @shbaatar Хөөх. Ямар гоё байр вэ? Тэгээд энэ хэр үнэн юм бол доо? Ийм
үнэтэй байрны хөдөлшгүй хөрөнгийн татвар өндөр дөө лав.
–S.Enkhtsetseg
MGL @Enkhtsetseg62 С.Баярын Вашингтон дахь 3853000 ам долларын хаус.Монгол мөнгөөр
6.5тэрбум төгрөг.Мөн Нью-Йоркд 1195000$ орон сууц бий
Хамгийн их анхаарал татсан гэх энэ жиргээг хамгийн олон хүн РТ хийж,
бусаддаа түгээжээ. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд өдгөө гадаадад амьдарч
байгаа. Нэг хэсэг түүнийг АНУ-ын иргэн болсон хэмээн шуугиж байсан боловч тэгэсгээд
намжсан. Харин энэ удаа ноён С.Баярын амьдарч буй гэх үнэтэй хаус, утасны
дугаарыг олон нийтэд жиргээчид дэлгэж орхив. Чухам үнэн, худалыг нь мэдэхгүй ч
жиргээнд хамгийн их хандалттай байсан мэдээлэл яах аргагүй С.Баярын талаархи жиргээ
байлаа.
Жиргээчдийг “хуйлруулсан” дараагийн
мэдээ бол Э.Бат-Үүл даргын нэгэн нээлт байлаа. Тэрээр өчигдөр НОСК буюу
Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулж, олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Судалгаанаас харахад, нийслэлд 180 мянга
гаруй орон сууцны хэрэгцээ байгаа боловч иргэд урьдчилгаа төлөх боломжгүй
байдаг. Тиймээс сар бүр цалингийнхаа 30 хувийг дансанд байршуулснаар таван
жилийн дараа орон сууцтай болох боломжтойг
Хотын дарга тайлбарласан байгаа. Энэ шийдвэрийг зарим жиргээчид Хотын
мээрийн дараагийн сонгуулийн бэлтгэл гэж дүгнэсэн бол зарим нь “Боломжтой
хувилбар” хэмээн дэмжив. Хэрэв гэр хорооллын 180 мянган гаруй иргэд орон
сууцтай болвол энэ нь утаа багасах, гэр хорооллыг дагах сөрөг үр дагаваруудыг алга
болгоно гэж албаныхан үзэж байгаа билээ.
Цахим Болжмор