
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Монцамэ”, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар хамтран тусгайлан бэлтгэсэн эерэг мэдээллийг гадаад ертөнцөд түгээж, Монгол орныг зорин ирэх жуулчдын тоог өсгөх зорилготой гэрээг өнөөдөр байгуулсан байна. Ийм туршлага дэлхий нийтэд бий, тухайлбал, Ассошиэтэд пресс, Английн Ройтерс, ОХУ-ын Итар Тасс, БНХАУ-ын Синхау, Японы Киодо ньюс зэрэг үндэсний мэдээллийн агентлагууд нь улс орныхоо мэдээлэл, сурталчилгааны хамгийн чухал гүүр нь болж байдаг. Тэгвэл улс, нийслэлийн сурталчилгааг хариуцсан дээрх байгууллагууд хамтран ажилласнаар Монгол Улс, Улаанбаатар хотын тухай шинэлэг, эерэг мэдээллүүд системтэйгээр дэлхий дахинд хүрэх аж.
2013 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Монгол Улсыг жуулчдад хамгийн таагүй ханддаг 10 орны нэгээр зарласнаас хойш нийслэлийн засаг захиргааны зүгээс аялал жуулчлалыг дэмжих бодлогын шинжтэй олон чухал ажлуудыг эхлүүлсэн юм байна. Түүний үргэлжлэл болж, дээрх ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа юм байна.
Г.ДАРЬ