Увс аймагт нөхөн сонгууль болно

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Увс аймагт нөхөн сонгууль болно

Увс аймгийн Өндөрхангай, Түргэн, Улаангом сумын дөрөвдүгээр багт ИТХ-ын нөхөн сонгууль зарлагджээ. Тодруулбал, уг сонгууль ирэх сарын 19-нд буюу бямба гаригт зарлагдсан юм байна.

Нөхөн сонгууль зарлагдсан учраас нэр дэвшигчид ч тодорч эхэлжээ. Өвөрхангай суманд Ардчилсан намаас Н.Чимэдцэрэн, Түргэн суманд Б.Ганхуяг, Улаангом сумын дөрөвдүгээр багт Ц.Отгонбямба нэр дэвшсэн бол МАН-аас Өндөрхангай суманд С.Бямбабаатар, Түргэн суманд Э.Балжинням, Улаангом сумын дөрөвдүгээр багт Н.Тагаа, МАХН-аас Өндөрхангай суманд Т.Батжаргал, Түргэн суманд Г.Алтанхуяг нар нэр дэвшихээр бүртгүүлсэн байна.

2012 онд болсон орон нутгийн сонгуульд Увс аймаг анх удаа цэнхэртсэн юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж