
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны дүн мэдээний тухайд, 16 компанийн нийт 6,8 гаруй сая төгрөгийн 16,519 ширхэг хувьцаа арилжлаа. Арилжаагаар нийт 32 хэлцэл хийсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ 1,6 гаруй их наяд төгрөг байлаа. ТОП-20 индекс 15,824.78 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 0,14 нэгжээр буурсан үзүүлэлт юм байна. Өнөөдрийн хувьд “Ремикон” ХК 1,944,900 төгрөгийн 12,968 ширхэг, “Монинжбар” ХК 580,000 төгрөгийн 2,000 ширхэг, “Гермес центр” ХК 134,075 төгрөгийн 865 ширхэг хувьцаа арилжсанаар хамгийн идэвхтэй үнэт цаас байлаа. Ийнхүү Монголын хөрөнгийн биржээр өнөөдөр 6,8 гаруй сая төгрөгийн арилжаа хийсэн нь ойрын үед үзэгдээгүй буурсан дүн юм.