
Фото: U.S. Federal Government (Department of the Treasury)
Мексикийн тэнгисийн явган цэргийнхэн “Тамплиерын одонгийн рыцариуд” гэх Мичоакан мужид байдаг мансууруулах бодисны картелийн лидерүүдийн нэг Энрике Планкарте-г (Enrique Plancarte) буудан устгажээ. Нэрээ нууцалсан эх сурвалж энэ тухай мэдээлсэн гэж Agence France-Presse мэдээлжээ.
Планкарте-г барих ажиллагаанд 150 тэнгисийн явган цэргийнхэн оролцсон байна. Тэр болон түүний хүрээнийхэн эсэргүүцэл үзүүлэн байлдсан байлаа. 43 настай Планкарте нь, “Тамплиерын одонгийн рыцариуд” гэх наркокартелийн дөрвөн лидерийн нэг байв. Түүний байгаа газрыг мэдээлсэн хүнд 750 мянган ам.долларын шагналыг эрх баригчид амласан байв. Мөн түүнийг АНУ-ын хууль хяналтын байгууллага хайж байжээ.
“Тамплиерын одонгийн рыцариуд” бүлгийн хэд хэдэн лидерүүдийг оны эхнээс баривчилсан ба устгажээКартелийг үндэслэгч Назарио Морено-г (Nazario Moreno) цэргийнхэн өнгөрсөн сард устгасан ба Энрике Планкартегийн авга Дионисио Планкарте (Dionicio Plancarte) ба Хесус Васкес Масиасыг (Jesus Vasquez Macias), нэгдүгээр сарын эхээр баривчилжээ.
Мичоакан мужид үйл ажиллагаа явуулдаг “Тамплиерын одонгийн рыцариуд” картель нь АНУ-д метаметин гэх мансууруулах бодисны гол нийлүүлэгч гэгддэг. Мужийнхан тэдэнтэй тэмцэхээр өөрийгөө хамгаалах отрядыг байгуулсан ба тэд нэгдүгээр сард хар тамхины картельтай зэвсэгт мөргөлдөөн гаргасан батэнд нь арми оролцохоос өөр аргагүй болсон байлаа. Дараа нь сайн дурынхныг армийн бүтцэд авчээ. Өмнөх ба өнөөгийн ерөнхийлөгч нар нь хар тамхины наймааны бүлэглэлтэй тэмцэхээр амласан ба армийг энд өргөн ашиглаж байна. Найман жилийн турш явуулж байгаа зэвсэгт мөргөлдөөнд нийт 70 мянга орчим хүмүүс үрэгдээд байна.