
Чилийн эрэг хавьд маш хүчтэй газар хөдөллөө. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр түүний магнитуд нь 8,2 байсан ба далайн ёроолоос 20,1 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн төв нь Чилийн хойд нутгийн Икике боомтоос 100 орчим кмийн цаана байв.
Газар доорхи чичирхийлэл Гринвичийн цагаар 23 цаг 46 минутад бүртгэгджээ. Газар хөдлөлтийн дараа сүйрлийн цунами үүсч магадгүй талаар мэргэжилтнүүд шууд л олон нийтэд мэдээлэв. Мэдээлснээр 1,92 метрийн өндөртэй цунами Перу, Эквадор, Колумби, Панам, Коста-Рика, Никарагуа зэрэг орнуудын эрэгт заналхийлж байна.
Чилийн тэнгисийн цэргийн мэдээгээр цунамийн эхний давалгаа газар хөдлөлтөөс 45 минутын дараа эрэг хүрчээ. Чилийн шуурхай албаны мэдээгээр газар хөдлөлтөөс үүдэлтэй газрын нурангийн улмаас авто замуудад боолдмол байдал үүссэн байлаа. Чилийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр аюулын түгшүүр наад зах нь эргийн орчимд зургаан цагийн хугацаанд үйлчлэх ажээ.
Перугийн Ика мужийн хүмүүсийг алст нүүлгэсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард Чилийн 100 мянга орчим хүмүүсийг эргээс нүүлгэсэн байлаа. Тэр үед Чилийн эрэг хавьд 7 магнитудтай газар хөдөлсөн байлаа.