Арилжааны идэвх суларчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хөрөнгө оруулагчид нийт зургаан сая 824 мянга 489 төгрөгийн хувьцаа худалдан авсан нь урьд өмнөх өдрүүдийнхтэй харьцуулахад огцом буурсан үзүүлэлт байв. Ердөө 16 ХК-ийн 16519 ширхэг хувьцаа арилжигджээ. Тоо ширхэгээр болон үнийн дүнгээр “Ремикон” ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжигдсан байна. Харин “Блюскай Секьюритиз” ХК-ийн хувьцааны ханш 14.99 хувиар өссөн бол “Гутал ХК-ийн хувьцааны ханш 12.54 хувиар буурчээ. Топ-20 индекс өмнөх өдрийнхтэй харьцуулахад 0.14 хувиар буурсан байна.  Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 622 тэрбум 847 сая 33 мянга 484 төгрөг болжээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж