Моуриньо: ПСЖ бол шалгалт

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Моуриньо: ПСЖ бол шалгалт

Английн “Челси” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд өрсөлдөх Францын “Пари Сэйн Жермен” /ПСЖ/ багтай хийх тоглолтоо  “Маш том шалгалт болно” гэж дүгнэжээ.  Хоёр багийн тоглолт өнөө шөнө 02:45 цагаас /Улаанбаатарын цагаар/ Францын “ПСЖ” багийн талбайд эхлэх юм.

Мөн Жозе Моуриньо өрсөлдөгч “ПСЖ” багийн талаар хэвлэлийн хурал дээр:

-Тэдний өндөр төвшинд өрсөлдөж байгаа нь шилдэг довтлогчтой нь холбоотой. “ПСЖ” олон мэргэн буучтай. Тэд талбайдаа тоглолтын санаачлагыг авч тоглох төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой. Үүнтэй адил бидэнд ч бас төлөвлөгөө бий. “Челси” бол том баг. Бидний хувьд энэ тоглолт шалгалт байх болно. Тэд хэдий чинээ сайн тоглоно, бид төдий чинээ сайжирна гэжээ. 

Харин “ПСЖ” багийн дасгалжуулагч Лорен Блан:

-“Челси” хамгаалалт, довтолгоондоо тун сайн баг. Манай баг олон гоол оруулж байгаа. Харин “Челси” тун сайн хамгаалж тоглодог. Тэгэхээр тоглолт тааварлахын аргагүй сонирхолтой болно гэдгийг онцолжээ.

Мөн тоглолтын зэрэгцэн Испанийн “Реал Мадрид” Германы “Боруссия Дортмунд” багийн талбайд зочлон тоглоно. “Реал Мадрид” шөвгийн наймын төлөө буюу өмнөх шатад Германы “Шальке04” багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 8:2-ын харьцаатай илүүрхэн хожсон билээ. Өнөөдрийн тоглолтод “Боруссия Дортмунд” багийн шилдэг довтлогч Роберт Левандовски оролцохгүй юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж