Бага ангийн багш нар уулзалдав

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Бага ангийн багш нар уулзалдав

Бага ангийн багш нарын  үзэсгэлэн  өнөөдөр  “UB palace” гарлаа.  Магадгүй, бага ангийн багш нар үзэсгэлэн гаргана гэхээр ойлгомжгүй бас хачирхалтай сонсогдож болох юм.

Үнэндээ “UB palace”-ын танхим бага ангийн хүүхдүүдийн урласан бүтээлээр дүүрчээ. Харин бүтээлийн эзэд ирээгүй байв. Сурагчдынхаа бүтээлийг багш нар ам уралдан магтах. Эсгий, мод, хар, цагаан өнгийн цаасны хайчилбар зэрэг томчуудын хийж чадахгүйг ч хүүхдүүд урласан байв.

Нийслэлийн 214 сургуулийн 3100 багш, 430 бага сургуулийн удирдлага уг уулзалтанд иржээ.  Улсын хэмжээнд 96539 бага ангийн багш байдгаас 93 хувь нь эмэгтэй багш нар гэнэ. Тиймээс ч өнөөдрийн уулзалтанд эрчүүд ховорхон харагдсан нь ийм учиртай аж.

Нийслэлийн Засаг даргыг хүлээх зуураа багш нар илтгэл тавилаа. Гэхдээ ихэнх байгууллагынхаа талаар л илтгэл тавьсан. Хүүхдүүдийн сурах орчин сайжруулах, багш нарын ажиллах орчинг сайжруулах талаар төрөөс багагүй анхаарал тавьж байгаад талархав. Мөн багш нарын нийгмийн хангамжийг сайжруулахад төрөөс 50 гаруй багш нар 100 сая төгрөгийн тусламж үзүүлсэнд талархалаа илэрхийллээ.

Бага анги болон цэцэрлэгийн багш нар хамгийн хүнд нөхцөлд ажилладаг.  Зарим сургуулиудын бага ангийн анги дүүрэлт хэтэрсэн, хамгийн багадаа 40 хүүхэд нэг ангид суралцаж буйг багш нар ярьж байна.

Бага ангийн багш нийгмийн асуудал нэртэй уулзалтын үеэр хөндөгдсөн нэг асуудал бага ангийн хүүхдийг хүмүүжилд эцэг эхчүүд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа талаар ярьсан юм. Сүүлийн үеийн эцэг эхчүүд мөнгө, ажил гэсээр байгаад хүүхдийнхээ хүмүүжил, ёс суртахуун тэр бүр анхаарал хандуулж чадахаа больсныг шүүмжилсэн. Тус уулзалтанд 3100 бага ангийн болон сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын багш нар Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж ярилцсан юм.

Э.ТЭКҮ















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж