Ажил дээрээ дур булаам, стильтэй харагдмаар байна уу

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Ажил дээрээ дур булаам, стильтэй харагдмаар байна уу

Оффис – Орчин үеийн бүсгүйчүүдийн хувьд энэ үгийг зөвхөн ажлын байр хэмээн ойлгохоо больж, өдөр тутам өөрийн стиль, имидж, сонирхол, мэдрэмжээ гайхуулдаг “загвар үзүүлбэрийн” өвөрмөц тайз болгон хувиргажээ. Дизайнерууд ч энэ сонирхлыг нь шүүрэн авч ур ухаанаа уралдуулах болсон бөгөөд ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулан сонгодог загварын хувцсыг төрөл, төрлөөр нь санал болгож байна. Энэ нь нэг ёсондоо гялалзсан ажил хэрэгч, жинхэнэ хатагтай, эсвэл бүр sexy бүсгүйчүүд гээд бүгд л нэг доор сүлэлдэн байх ажээ. Гэхдээ та ажил хэргийн хувцаслалтдаа гурван зүйлийг анхаарахаа мартав. 

1. Зохимжгүй, эв хавгүй хэт sexy хэв маягаар хувцаслах хэрэггүй.
2. Хэт загвар хөөж биед тавгүй хувцас өмсөх зохимжгүй. Өдрийн туршид тав тухыг мэдэрч байхаар л хувцасла.
3.Моодны чиг урсгалаас ангид хувцаслах  хэрэггүй. Та хоцрогдсон, мэдрэмжгүй мэт харагдах болно.

Энэ жилийн хувьд та,оффисын сонгодог загвар болох  бэлхүүсээр  бариу, өвдөг халхалсан “харандаа” загварын банзал өмсвөл хамгийн зохимжтой байх болно.  Гадуур цамцны хувьд загвар зохион бүтээгчид онцгой эмэгтэйлэг загварыг санал болгож байна. Зөөлөн, долгиолог, ханцуй нь гэхэд гоёмсог дэнлүү мэт харагдах сүлжмэл цамцыг бариу банзал, бүсэлхий орчмоор бариу нимгэн бус гоёмсог даашинз болон өмдөн дээр өмсөхөд  зохимжтой юм.

Уламжлалт «эрэгтэй» өмд моодны хэвээр байна. Индүүдлэггүй, “old-school“ өмдийг бэлхүүс орчмоор бариу пиджактай хослуулан өмсөх хэрэгтэй. Харин өргөн өмдийг нимгэн торгон цамцтай хослуулж өмсөхөд илүү эмэгтэйлэг харагддагийг мартаагүй биз. Эцэст нь ажил хэрэгч хувцасны өнгө ямар байх талаар зөвлөгөө хүргэе.

Оффиссын ажилтнуудад хамгийн зохистой өнгө нь  саарал, хар, цайвар шаргал, хүрэн өнгө байдаг бөгөөд аз туршсан гэж хэлж болох хувилбарт ягаан өнгө багтдаг ажээ. Ийм өнгийг сонгох нь өдөр тутмын ажлын  уйтгарт өдрүүдийг баясгах нэг арга байж болохыг зарим хүмүүс үгүйсгэдэггүй юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж